Гандантэгчилэн хийдэд шавилан суудаг 13 настай ламхай бэлгийн хүчирхийлэлд өртдөг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхааралд ороод байна.
Тус хэрэгт БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн юм. Шалгалтын явцад ламхай нар хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдсон бөгөөд хохирсон хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа аж.
Тус хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй, хэргээ нуун дарагдуулсан хэд хэдэн этгээдэд эрүүгийн хэрэг нээжээ.
Мөн Гандантэгчилэн хийдэд Хүний эрхийн үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнөөс хамтарсан шалгалт хийхээр болсон байна.