Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Орон нутаг
2023.06.22 09:41
590
"Мэдээлэл технологийн сорил"-2023 улсын уралдаанд Өмнөговь аймгийн оролцогч И.Чойжамц амжилт үзүүллээ
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус бусдын адил нийгэмд эрх тэгш оролцох, тэдний мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг олон нийтэд таниулах, хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж ба ашиглах нөхцлийг сайжруулах зорилготойгоор 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Мэдээлэл технологийн сорил”-2023 улсын уралдаанд 21 аймаг 9 дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй залуус өрсөлдсөн юм.
 
Тус тэмцээнд Өмнөговь аймгийн баг анх удаагаа оролцож И.Чойжамц “MS- excel” төрөлд мөнгөн медаль, “MS- powerpoint” төрөлд хүрэл медаль тус тус хүртсэн амжилт үзүүлж дараагийн шатанд оролцох эрхээ авсан байна.