Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.06.24 16:43
628
ЗААН ЖИМНИ-БЭЛЭН БОЛЖЭЭ!

Энэ жил Улсын Баяр Наадмаар Хаанахын Хэний Хүү 7-ийн даваанд тунан барилдаж даван ЗААН ЖИМНИ-гийн эзэн болох бол оо!

Монгол улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг Бридж Корпораци нь “Аливаа улс үндэстэн үндэснийхээ соёл, ахуй, уламжлал, ёс заншилдаа үндэслэн хөгжих нь” хамгийн зөв гэсэн үзэл баримтлалыг эрхэмлэдэг.

Ийм учраас тус корпораци нь байгуулагдсан үеэсээ эхлэн Үндэсний Бөхийн спортыг бодитой дэмжиж ирсэн билээ! Тухайлбал Бөхийн өргөөг анх барихад томоохон санхүүгийн дэмжлэг үзүүлсэнээс гадна “Баянзүрх хайрханы Хишиг” барилдааныг нийт 14 жил ивээн тэтгэж зохион байгуулсан байдаг.

Түүнчлэн тус корпораци нь сүүлийн 2 жил дараалан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ДОЛООГИЙН ДАВААНД ТУНАН уран мэхийг уралдуулан, хурд, хүч, бяраа гайхуулан барилдаж даван, шинээр заан болсон бөхөд “ЗААН ЖИМНИ” автомашиныг бай шагнал болгон өгдөг уламжлалыг тогтоосон бөгөөд, энэ наадам 3 дахь жил нь болно.

Ийнхүү Бридж корпораци болон Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ) нь тус арга хэмжээний тухай санамж бичгийг 2023 оны 06 сарын 20-нд Сузуки автомашины үзэсгэлэнгийн танхимд байгууллаа. Тус санамж бичигт Бридж корпорацийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Энэ жил Хаанахын Хэний Хүү 7-ийн даваанд тунан барилдаж даван “ЗААН ЖИМНИ”-г хүлээн авах болоо гэдгийг олон түмэн, ялангуяа бөх сонирхогчид маань хоорондоо таамаг дэвшүүлэн ярилцаж байгаа гэдэг нь дамжиггүй юм.

Монгол Айл Бүрийн Унаа Сүзүки Жимни, Бартаат Замын Баатар,Бодит Хэмнэлтийн Гайхамшиг Сүзүки Жимни, Монгол Бөхийн Босоо Цагаан Хиймор Ивээж, Сайн Үйлс Бүхэн Дэлгэрэн Хөгжих Болтугай!