Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Өмнөговь
2023.06.28 08:34
4764
Арав орчим жилийн хугацаанд говь нутагтаа 2000 мод ургуулжээ
 
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р багийн иргэн Б.Дэлгэрмаа, нөхөр Б.Ганболд, түүний ээж Б.Цэрэндэжид нар 2014 оноос хойш мод ургуулжээ. Тэд арав орчим жилийн хугацаанд усалж, ургуулсан нөр их хөдөлмөрийн үр дүнд 5 га талбайд 10 гаруй төрлийн 2000 мод ургуулж, шуугьсан их модтой болж чадсан байна. Улиас, хайлаас, чацаргана, бургас, агч, сухай, голт бор, тоорой, алим, чавга, үхрийн нүд, бүйлс, жигд зэрэг мод тарьж, ургуулжээ.
 
Цөлжилтийг сааруулахад бага ч гэсэн хувь нэмрээ оруулж, бусдад үлгэр дуурайл болон, байгаль орчноо хамгаалахад манлайлан оролцож байгаадаа бахархалтай байдаг.
 
Мөн “Нутгийн Хишиг” хөтөлбөрийн хүрээнд 70 хувийн хөнгөлөлтөөр хүлэмж авсан бөгөөд өргөст хэмх, улаан лооль, чинжүү, хаш зэрэг нарийн ногоо тарьжээ.
 
Харин хашаандаа 10 гаруй төрлийн хүнсний ногоо буюу сонгино, саримс, төмс, лууван, хүрэн манжин, шар манжин, амтат гуа, шийгуа, байцаа тариалж байна. Энэ гэр бүл эрүүл, эко хүнсээр өрх гэр бүлээ болон аймаг орон нутгийнхаа иргэдийг хангахад хувь нэмрээ оруулах зорилго тавин хөдөлмөрлөж байна.