230 гр-ын 1 аяга хүүхдийн будаа- манная каша , 1 аяга гурил , 1 аяга тараг , 1 аяга сахар , 2 өндөг , 50 гр хайлуулсан масло , 100 гр үхрийн нүд эсвэл бусад жимс , 2 жижиг халбага хөвсийлгөгч
Хүүхдийн будаа , таргаа сайн хутгаад 15 минут тавина . Өндгөө сахартайгаа хутгана
Өндгөн дээрээ хөвсийлгөгч , хайлуулаад хөргөсөн маслоо нэмнэ .
Дээрээс нь гурилаа шигшиж хийнэ .
Хүүхдийн будаагаа хийж халбагаар аяархан хутгаад жимсээ хийнэ . Хөлдүү жимсийг гэсгээхгүй хөлдүүгээр нь хийнэ .
Урьдчилан халаасан зууханд 180 хэмд 50 минут шарна . Гаргаад халуунаар нь сахарын пудр цацна .