Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.07.06 17:25
9357
Зэвсэгт хүчний томилгоот бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байна

Нийслэлийн БЗД-ийн 43 дугаар хороо, СБД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын усны түвшин нэмэгдэн үерийн далан хальж байгаатай холбоотойгоор өчигдөр буюу энэ сарын 6-ны өдрийн 20:00 цагаас эхлэн үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг дахин 100 гаруй цэргийн алба хаагчаар хүч нэмэгдүүлж нийт Зэвсэгт хүчний 6 ангийн 250 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Мөн СБД-ийн 13 хороонд үүссэн үерийн нөхцөлтэй холбоотойгоор томилгоот бүлэг Дамбадаржаа, Дарь-Эх орчимд далан байгуулах ажилд, зургаан хүнд даацын ачааны авто машинтай бүлгүүд шороо татах ажлыг эхлүүлээд байна.

Томилгоот бүрэлдэхүүн иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ажлаа тууштай үргэлжлүүлсээр байна.