Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Бусад
2023.07.07 15:26
1739
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нутгийн иргэдтэйгээ хамтран үерт өртсөн өрхүүдэд 100 хонь хандивлахаар боллоо

Сүүлийн өдрүүдэд нийслэлд орсон аадар борооны улмаас хэд хэдэн байршилд үер бууж, айл өрхүүд хохирол амсаад байна. Тэгвэл орон нутгийн удирдлагууд иргэдтэйгээ хамтран эхнээсээ хандив илгээж эхэллээ. 

Тухайлбал, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Улаанбаатар хотод үер ус, аадар борооны улмаас олон айл өрх усанд автаж их хэмжээний гарз хохирол амсаж байгаа энэ үед нутгийн малчин түмэн, ард иргэдтэйгээ хамтран НОК-т 100 хонь хандивлаж, хүргүүлэхээр болсон байна. Хүнд хэцүү цаг үеийг хамтдаа даван туулахыг нийт нутгийн иргэддээ уриалжээ.