Нийгэм
2023.07.10 17:30
6642
Баялаг бүтээгчид: “Хүнсний хувьсгал”ын хүрээнд бидэнд үзүүлсэн хамгийн том дэмжлэг итгэл найдвар, урам зориг байсан

 

Орон даяар идэвхтэй өрнөж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг түлхүү дэмжинэ гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илэрхийлсэн.

Энэ хүрээнд хэд хэдэн ажил хэрэгжүүлсэн бөгөөд үүний нэг нь олон жил улс, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үндэсний үйлдвэрлэгчдийн хөдөлмөрийг үнэлэх явдал байв. Иймд өнөөдөр /2023.07.10/ МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр 13 үйлдвэрийн 20 орчим баялаг бүтээгчдэд Төрийн дээд шагнал одон, медаль гардууллаа.

Төрийн дээд шагнал одон, медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • “Монпеллетс” ХХК-ийн Үүсгэн байгуулагч Б.Цогбадрах
  • “Промон Трейд” ХХК-ийн Үүсгэн байгуулагч Н.Оюунбат

Алтангадас одонгоор:

  • “Жүр үр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхсайхан
  • “Жүр үр” ХХК-ийн Төв үйлдвэрийн дарга П.Анхбаяр
  • “Жин туул” ХХК-ийн Үйлдвэрийн дарга Л.Энхтайван
  • “Ханбогд кашимер” ХХК-ийн Мастер Д.Янжмаа
  • “Ханбогд кашимер” ХХК-ийн ХАБ, Эрүүл ахуйн инженер Д.Чимгээ
  • “Очир дагинас” ХХК-ийн Ерөнхий менежер Ж.Доржханд
  • “ОБ Пластик” ХХК-ийн Ахмад ажилтан Б.Оюун
  • “Сүхбаатар хөгжил” ҮТП-ын Гүйцэтгэх захирал О.Батсайхан
  • “Десерт” ХХК-ийн Менежер Ц.Батдорж
  • “Уран бэр” рестораны Ажилтан Н.Лхам-Юндэн

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “Жүр үр” ХХК-ийн Хөрөнгө, удирдлагын албаны дарга Г.Ганчимэг
  • “Жүр үр” ХХК-ийн Мастер Х.Солонго
  • “Жин туул” ХХК-ийн Борлуулалтын албаны дарга Г.Амартүвшин
  • “Ханбогд кашимер” ХХК-ийн Сүлжмэлийн үйлдвэрийн дарга Д.Нямтунгалаг
  • “Очир дагинас” ХХК-ийн савлагч Ж.Мөнхзул
  • “Билэгт дөлгөөн” ХХК-ийн Ажилтан М.Дэлгэрмаа

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага , Олон улсын валютын сан зэрэг байгууллага 2023 онд хүн төрлөхтний өмнө тулгамдаж буй асуудлаар ОХУ Украины дайн, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, эдийн засгийн шок зэргийг нэрлэжээ.

Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй дээрх асуудлуудын улмаас хамгийн том хор уршигтай бэрхшээл хүнсний хомсдол, "хүнсний хямрал" бий болж эхэллээ.

Энэ цаг үед монголчууд хүнсээ өөрсдөө бэлдэх чадвартай болж, ямар ч бэрхшээл тулгарсан даван туулах дархлааг суулгахаар "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд төрийн байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдсэн. Гэвч үүнийг хэрэгжүүлэх хүчтэй ар тал нь үндэсний үйлдвэрлэгчид юм. Тиймээс "Хүнсний хувьсгал"-ын дор баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчид хүчирхэгжих боломжууд ихээр бий болж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч болон ЕТГ-ын ажилчид нийтдээ 130 гаруй үйлдвэрт биечлэн ажилласан. Үр дүнд нь баялаг бүтээгчдийг дэмжих нийт 24 төрлийн бодлого, шийдвэр гарч амжилттай хэрэгжиж байна. Зөвхөн бодлого шийдвэр гаргаад зогсохгүй, хяналт тавьж, зорилтот бүлгийг мэдээллээр хангаж, санал хүсэлтийг нь сонсож, асуудлыг хурдан хугацаанд шийдэж ажиллахыг эрхэмлэж байгаагаар онцлог. Үйлдвэрлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох, үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирэхэд гаалийн татвараас чөлөөлөх гэх мэт олон дэмжлэг үзүүлсэн ч энэ бүхнээс илүү итгэл найдвар, урам зориг өгсөн нь "Хүнсний хувьсгал"-ын хамгийн том дэмжлэг болж буйг баялаг бүтээгчид хэлж байлаа.