Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.07.11 21:17
7794
Сингапур улсын иргэдийг тээвэрлэж явсан машин осолджээ

Дундговь аймгийн Хулд суманд Сингапур Улсаас жуулчилж явсан 6 иргэнийг тээвэрлэж явсан “Уаз-Фургон” авто машин онхолдсон, зам тээврийн осол гарчээ.

Уг автомашиныг иргэн Б  жолоодож явсан бөгөөд ослын улмаас хүний амь нас хохироогүй, Сингапур Улсын 2 иргэн гэмтжээ.

Хэргийг Дундговь аймгийн Цагдаагийн газар шалгаж, эмнэлэгийн тусламж үзүүлэн байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.