Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.07.15 13:46
1469
Төмөр замын хөдөлгөөнийг нээлээ

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт 07 дугаар сарын 13-ны өдрийн 15:00-15:30 цагийн орчим орсон түр зуурын аадар борооны улмаас Өргөн сумын нутаг дэвсгэр 13:42:56 Түшлэг болон Өргөн өртөөний хооронд 916-ын 8-10 дугаар зуутад 5 хэсэгт 200 метр газар төмөр замын суурь бүтэц, далан болон гүүрний далан шороо усанд урссан. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн холбогдох байгууллагын алба хаагчид ажиллаж, төмөр замын суурь бүтэц, далан болон гүүрний шороо усанд урссан байсныг засварлалаа. 

Ингэснээр энэ чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг нээж хэвийн байдалд шилжүүлээд байна.