Прокуророос 2023 оны эхний хагас жилд хяналт тавьсан хэрэг бүртгэлтийн нийт хэргийн дийлэнх нь Хулгайлах, Залилах гэмт хэрэг байна. Тодруулбал,
- Хулгайлах гэмт хэрэг 13.751 буюу 29.7 хувь;
- Залилах гэмт хэрэг 12.759 буюу 28 хувь;
- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 4372 буюу 9.5 хувь;
- Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 1635 буюу 3.5 хувь;
- Мал хулгайлах гэмт хэрэг 1515 буюу 3.3 хувь;
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 829 буюу 1.8 хувьтай байна.