Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.07.20 11:57
10672
Автобусны жолооч явган зорчигч дайрч, цогцсыг жалганд нуун зугтжээ

Улаанбаатар-Увс аймгийн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Ач буян трэйвел” ХХК-ийн автобусны жолооч /53 настай, эрэгтэй/ зургадугаар сарын 22-нд явган зорчигч дайрч, амь насыг нь хохироожээ.

Тус осол Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи гэх газар гарсан бөгөөд цогцсыг ээлжийн жолоочтойгоо хамт зөөвөрлөж, жалганд нуугаад хэргийн газраас явсан болохыг зорчигчид цагдаад мэдэгдсэн байна. 

Хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар шалгаж байна.