Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.07.26 17:43
1908
Архангай аймгийн 100 жилд УИХ-ын дарга Г.Занданшатар, Хэнтий аймгийн түүхт ойд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно

Энэ онд Хэнтий, Архангай, Завхан, Төв, Говь-Алтай аймгийн түүхт 100 жилийн ой тохиож байна.

Тэгвэл Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Г.Занданшатар, Хэнтий аймгийн түүхт ойд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Төв аймгийн ойд Шадар сайд Ч.Хүрэлбаатар Говь-Алтай аймгийн баяр наадамд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцох юм байна.    

Засгийн газрын баталсан тогтоолоор Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Говь-Алтай аймаг наймдугаар сарын 1, 2-нд, Архангай аймаг Завхан аймаг, Төв аймаг, Хэнтий аймаг долоодугаар сарын 27, 28-нд тэмдэглэх юм.