Н.Буяндэлгэр
Сэтгүүлч
Нийгэм
2023.07.27 10:03
8016
Голд унаж, бургаснаас зүүгдсэн байсан хүүхдийг эсэн мэнд гаргажээ

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Сонсголон”-гийн гүүрний  зүүн талд 4 хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байснаас 1 хүүхэд голын усанд живсэн тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 19:01 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход О /15 настай, эрэгтэй/ живж байхдаа голын эргийн бургаснаас зүүгдсэн байсныг 19:54 цагт эсэн мэнд гаргасан байна.