Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.07.27 14:50
21537
Лу.Гантөмөр ажлын албаны даргаараа Э.Одбаярыг томилжээ

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр ажлын албаны даргаараа Эрдэнэбилэгийн Одбаярыг томилжээ.
Э.Одбаяр нь 2017 онд Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Ардчилсан намын сайн, муу бүхнийг мэддэг гэж хэлж болох юм.
Ирэх оны сонгуульд хүч үзэхэд ажлын алба голлох үүрэгтэй байх учир Л.Гантөмөр түүнийг ажлын албаны даргаараа сонгосон байх магадлал өндөр. Ийнхүү Ардчилсан намд үе солигдож 80-аад оны төлөөлөл намын удирдлагын бүрэлдэхүүнд нь багтжээ.