Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах мөн Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх олон эерэг үр дагавартай хэмээн Сэлбэ Сэргэлт төслийг танилцуулсан байдаг.
Тухайлбал Сэлбэ голыг дагасан замбараагүй төлөвлөлтөөс үүдэлтэйг мэргэжлийн хүмүүс тодорхойлсон. Сэлбэ голын үерийн даланг дагаж 21,6 км-ын тусгай замыг байгуулж автозамын түгжрэлийг бууруулах боломжийг тооцоолсон байна. Тус зам нь 21,6 км эсрэг урсгалтай замтай гэж тооцоолж байгаа бөгөөд 43,2 км авто зам тавигдаж, голыг дагасан замын ажил хийгдсэнээр голын урсац нэмэгдэнэ гэж байсан.
"Сэлбэ сэргэлт" төсөл нь Сэлбэ гол дагуу буюу Дамбадаржаагийн цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэл 21,6 км буюу хоёр талдаа нийт 43,2 км ДАЛАН, авто замын сүлжээг байгуулна хэмээж байв.
Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж “СЭЛБЭ СЭРГЭЛТ” төслийг боловсруулсныг танилцуулахдаа "Сэлбэ дунд гол дагуу газрын налуу, өндөржилтийг нарийвчлан тооцож инженерийн бэлтгэл арга хэмжээг сайжруулж үерийн даланг 21.6 км байгуулж үерийн эрсдэлийг буруулах, далан дагуу авто машин, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан тусгай замыг байгуулж авто замын түгжрэлийг бууруулахаар тусгасан байв.
Уг төслийн үр өгөөжийг үнэлэн БХБ-ын сайд Ц.Даваасүрэн дэмжиж, эрчим хүч, байгаль орчин, зам тээвэр, барилга хот байгуулалт гээд олон талын суурь асуудлыг шийдэх зайлшгүй хэрэгжих шаардлагатай төсөл, цаашид бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан хэдий ч наадмын дараа намар ирж байхад мөрөөдөл мэт сонсогдож буй уг төсөл таг чиг....
Энэ төсөл хэрэгжсэнээр иргэдийг бухимдуулж байгаа автомашины түгжрэл, Сэлбэ голын даланжуулалт, агаарын бохирдол гэсэн үндсэн 3 том асуудлыг шийдвэрлэх бөгөөд төсөл хэрэгжсэнээр Сэлгэ гол дагуух ил байдаг инженерийн шугам сүлжээг хонгилын системд хийж инженерийн дэд бүтцийн хүртээмжийг гэр хорооллын хэсэг рүү татаж барилгажилтыг дэмжиж агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн идэвхтэй хөдөлгөөний дэмжиж гол дагуу унадаг дугуйн зам, явган зам, орчны тохижилттой байхаар төлөвлөлтийг боловсруулсан.
Төслийн давуу тал:
Олон тусдаа хийсэн төслүүдийг нэгтгэн хэрэгжүүлэх зэрэг давуу талуудтай төслийг танилцуулж 8-р сард багтааж бүтээн байгуулалтыг дуусгана хэмээн ярьж байсан ч өнөөдрийг хүртэл нэг ч бүтээн байгуулалт эхлээгүй байна.
Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж "Сэлбэ Сэргэлт" төслөө орхиж шинэ Хархорин хотын дарга болно гэх мэдээлэл байна. Цаашид Хэн хариуцаж төслийг үргэлжлүүлэх вэ? гэдэг эргэлзээтэй байна. Нийслэлчүүдэд хүлээн зөвшөөрөгдөөд байсан уг төсөл замхран одох вий !!!