Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.08.02 15:32
4280
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 08 дугаар сарын 20-ныг дуустал E-Mongolia платформоор хүлээн авна

Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан авна. 

Нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 142,798 хүүхэд байгаагаас 2 настай 33,142 хүүхэд байна. 

Хэрэв бүртгэлтэй хаягаасаа шилжилт хөдөлгөөн хийх тохиолдолд 2023 оны 08 дугаар сарын 18-ны 17:00 цагаас өмнө хийлгэх шаардлагатай. 

Мөн цахимаар хүсэлт илгээх боломжгүй болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр /эмээ, өвөө, ах, эгч гэх мэт/ хүсэлт гаргах тохиолдолд 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойш өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгт өөрийн болон хүүхдийнхээ бичиг баримттай очиж дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээх боломжтой юм. 

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг 08 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд хүсэлт илгээхдээ бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр илгээнэ. 

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээх заавар видеотой танилцах бол энд дарна уу.