Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Орон нутаг
2023.08.03 13:30
5409
Хараа голын том гүүрийг засварлах ажил эхлэхээр боллоо

Хүчтэй аадар борооны улмаас Хараа голын том гүүр нурж, иргэд түр гүүрээр зорчиж байсан.

Тус гүүрний засварын ажилд Засгийн Газрын хөрөнгө оруулалтаар 1,5 тэрбум, аймгийн хөрөнгө оруулалтын 300.0 сая төгрөгийг шийдвэрлэжээ. Зам гүүрний мэргэжлийн компани болох “Эрдэнэ суварга” ХХК тус гүүрний засварын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгууллаа.