Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Гадаад мэдээ
2023.08.03 14:56
3016
Зөв төлөвлөлт, зөв шийдлийн ард стресс үгүй...

Зулай дээрээс төөнөх зуны халуун нар буцаж, намрын улирал хаяанд ирлээ. Есөн сарын нэгэн дөхөж аав ээжийгээ дагуулаад хичээлийн бэлтгэлээ базаахаар их хөлийн газрыг зорих хүүхдүүдийн цуваа, оюутан залуучууд, аялж дуусаад ажилдаа орохоор ирэх залуус гээд хотыг чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг. Зуны гурван сар л ногооноор зурайх нийслэл хотын зам эргээд улаан, хүрнээр эргэлдэж эхэллээ.

Сая зургаан зуухан мянган хүн амтай Нийслэл хотод төрийн зөв бодлого л ус агаар мэт дутагдаж буй...

Урагшгүй ноёд урдхаа хамж, шимсээр уугуул ардаа хоосон хонуулдгийн үлгэр шиг хааяа нэг хаях халамжид нь хууртсаар өнөөх л толгойны өвчин болсон түгжрэл, тоос шороо, утаандаа бид хэдийнээ дасжээ...

БНХАУ-ын Шанхай хотод хийсэн сурвалжилгын үеэр Шанхай хотын сайхныг харж баясангаа эх орныхоо хөгжил дэвшилтэй харьцуулан шүүрс алдан суулаа.

Эмх цэгцтэй барьсан барилгууд, ногоон байгууламж, сүлжилдсэн олон гүүрнүүд гээд эх орондоо хэрэгжүүлмээр зүйл олон. Тэнд түгжрэл, стресс, тоос шороо аль нь ч байсангүй...