Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн Дунд хаг гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 41 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ Хонхор нуурын усны түвшин нэмэгдэж тухайн газарт нутаглаж байсан тус сумын харьяат малчин Л-ийн бог мал усанд боогдсон тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 17:46 цагт ОБЕГ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, малчин Л-ийн 25 бог мал усанд боогдсон байсныг аюулгүй газарт гаргасан.