Наймдугаар сарын 1-ээс эхлэн Засгийн газрын 8 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэн бөгөөд иргэд доорх 15 үзлэгээс бусад амбулаторын үзлэгт хамрагдахын тулд харьяа өрхийн эмнэлгээсээ 13А маягт авах шаардлагатай болсон юм.
Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын цахим системд өөрчлөлт орж доорх дөрвөн төрлийн үйлчилгээнд 13 а маягт шаардахгүй боллоо. Үүнд:
- 0-18 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ
- Жирэмсэн эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтын багцын
- Тусламж, үйлчилгээний анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад,
- Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтад шилжих тохиолдолд илгээх бичиг/13А маягт/ шаардахгүй байх зохицуулалт хийжээ.