Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр 2023 оны 7 дугаар сар түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун сар байлаа гэж мэдэгдлээ.
Дэлхийн дулаарлын дундаж 1.5°C, 2°C эсвэл 3°C-ийн зөрүү бага сонсогдож магадгүй юм. Гэвч үнэн хэрэгтээ эдгээр температурын өсөлт нь ирээдүйн тэс өөр хувилбаруудыг илэрхийлдэг.
“Нотлох баримт хаа сайгүй байна: хүн төрөлхтөн сүйрлийг зөнд нь орхисон. Цөхөрч суулгүйгээр ямар нэг үйл ажиллагаа явуулах ёстой”
гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцолжээ.