Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Эрүүл мэнд
2023.08.11 16:23
8244
Зөрчил гаргасан эмийн сангийн гэрээг түр түдгэлзүүлж, цахим системд нэвтрэх эрхийг хаалаа
 
Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв 11-11-д бүртгэгдсэн гомдлын мөрөөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулсан Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа Оточ ганга ХХК-ийн Оточ ганга эмийн санд газар дээрх хяналт шалгалт хийлээ.
 
Шалгалтаар эмийн сангийн эрхлэгч Б.Сувд хүчинтэй хугацаа дууссан Орфирил лонг 300 мг №100 эмээр иргэн даатгуулагчид үйлчилсэн, 362234 жорын кодоор Valproic acid (300мг) эмийг иргэн даатгуулагчдад үйлчилсэн боловч Депакин хроно 300 мг эмээр төлбөрийн нэхэмжлэлийг алдаатай илгээсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн юм.
 
Иймд даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн Оточ ганга ХХК-ийн Оточ ганга эмийн сангийн цахим системд нэвтрэх эрхийг хааж, 2023 онд байгуулсан гэрээг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс түр түдгэлзүүлээд байна.