Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.08.16 09:22
1036
Нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгүүлэх заавар
 
Элсэлтийн бүртгэл баталгаажуулах үйлдлийн дарааллыг танилцуулж байна. 
 
1. E Mongolia - Үйлчилгээнүүд цонхны Боловсрол хэсгээс Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл хэсэгт хандан 1-р ангид элсэх 6 настай хүүхдийн мэдээлэл харагдана.
2. Элсэгчийн хувийн мэдээллийг системээс харуулах бөгөөд хүсэлт илгээнэ.
3. Хүсэлт илгээснээр хүүхдийн бүртгэлтэй хаяг харагдах ба эцэг, эх, асран хамгаалагчийн хариулсан асуулгад үндэслэн асуулгад тухайн хүүхдийн хамран сургах тойргын дагуу бүртгэгдэх сургуулийн мэдээлэл харуулна.
4. Элсэлтийн төлөв хэсэгт дараах төлвүүд харуулна.
 
Төлөв 1: “Хамран сургах тойрог тодорхойгүй” – /Шилжилт хөдөлгөөн хийсний улмаас хамран сургах тойргийн сургууль тодорхойгүй байна. Та маргааш өдрийн 13:00 цагаас хойш дахин шалгана уу./
Төлөв 2: “Хянагдаж байгаа” - /Хамран сургах тойргийн сургууль нь таны хүүхдийг элсэгчээр бүртгэх эсэх шийдвэр дээр ажиллаж байна./
Төлөв 3: “Түр түдгэлзүүлсэн” – /Хамран сургах тойргийн сургууль нь элсэгчийн бүртгэлийг түр түдгэлзүүлсэн байна. Тайлбар: Ж/нь: Бичиг баримтаа 8 сарын 20-ны 14:00 цагт сургууль дээр ирж уулзана уу./
Төлөв 4: “Бүртгэхээс татгалзсан” - /Хамран сургах тойргийн сургууль нь таны хүүхдийг элсэгчээр бүртгэхээс татгалзсан байна. Тайлбар: Ж/нь: Тухайн хаяг дээр оршин суудаггүй тул элсэлтийн бүртгэл хийхээс татгалзав./
Төлөв 5: “Бүртгүүлэх боломжтой”-Хамран сургах тойргийн сургууль нь элсэгчээр бүртгэсэн байна. Та элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой.Төлөв 6:
 
“Элсэлтээс татгалзсан” - /Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтээр элсэлтийн бүртгэлээс татгалзсан байна. Жич: Та элсэлтийн татгалзсан хүсэлтээ өөрчлөн тухайн сургуульд элсэх бүртгэлийг баталгаажуулах боломжтой./
Төлөв 7: “Элсэлт батлагдсан” төлөв харуулна.