Нийгэм
2023.08.16 16:54
10656
16 настай охин, 16 настай Г-ийн биед гэмтэл учруулсан тул зохих ялаар шийтгэжээ

Цахим сүлжээнд өсвөр насны хүүхэд бусдын биед халдаж буй бичлэг нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад дээрх үйлдэл нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороон нутаг дэсвгэрт болсон бөгөөд тухайн үед бүртгэн, шалгалтын ажиллагаа явуулсан байна. 

Шалгалтаар 16 настай, эмэгтэй Э нь 16 настай, эмэгтэй Г-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэгдсэн байна.