Нийгэм
2023.08.23 10:15
2723
"Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг 100 үйлдвэрлэгч"-ийг шалгаруулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Улсын Их Хурлын 2022 оны "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолын хүрээнд байгаль орчинд ээлтэй технологи, инновац, шинжлэх ухааны ололт нэвтрүүлж, үйлдвэрлэлийн бүтээмж, экспортыг нэмэгдүүлэх, орон нутгийн нөөцөд түшиглэн чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шинэ, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан "Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг 100 үйлдвэрлэгч"-ийг шалгаруулна.

Уралдааныг улсын хэмжээнд зарлаж байгаа бөгөөд үйл ажиллагааны төрөл, үйлдвэрлэлийн хүчин чадал, өмчийн хэлбэрээс үл хамааран иргэн аж ахуй нэгж, хоршоо, газар тариалан, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн баялаг бүтээгчдийг хамруулна.

Энэхүү арга хэмжээг жил бүр уламжлан болгон зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдийн хүнсний аюулгүй байдлын зохистой дадал, стандартыг нэвтрүүлсэн байдал, тухайн жилд шинээр бий болгосон ажилчдын тоо, санхүүгийн үзүүлэлтүүд, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлууд зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэх юм.

Ажлын хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Стандарт хэмжил зүйн газрын төлөөлөл багтсан байна.