Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.08.23 11:02
3425
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ний 13:00 цагт Боловсрол суваг телевиз болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд орон даяар явагдана.

Энэ удаагийн тохиролд 2023 оны долоодугаар сарын 01-ээс долоодугаар сарын 31-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах юм.

Сугалаагаар:

-1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг

-11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг

-51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой.