Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.08.24 15:52
9948
Хүчирхийлэлд өртсөн охиныг түр хамгаалах байранд авчээ

Өнөөдөр цахим орчинд 6 настай охиныг аяга угааж, шал угааж чадахгүй байна хэмээн зодож, зүй бус үгээр дайрч буй бичлэг цацагдсан. Уг асуудлаар ЦЕГ-аас тодруулахад "хүүхдийг хамгаалах байранд авсан" гэдэг мэдээллийг өглөө. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр "Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр ..... дугаар тоотод хүүхэд зодоод байна" гэх дуудлага, мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас иргэн Ч, С нарын үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, насанд хүрээгүй хүүхдүүдийг Түр хамгаалах байранд хамгаалалтад авах ажлыг зохион байгуулж байна"гэв.