Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.08.25 14:11
18650
Мотоциклтой залуу экскаваторын араас мөргөж амиа алджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, автозамын уулзвар хэсэгт экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөн эд ангид хавчуулагдсан, цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг өнөөдөр Онцгой байдлын албанд  02:45 цагт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын “Хьюндай R210W-9” загварын экскаваторын хойд талаас “Кавасаки” загварын мотоцикл мөргөж, иргэн З /25 настай, эрэгтэй/ экскаваторын хойд хэсэгт хавчуулагдан нас барсан байсан.

Улмаар “Холматра”-гийн задаргааны багаж ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ