Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.08.28 11:28
5661
Хойд эцэгтээ зодуулж хүнд гэмтсэн 3 настай хүүгийн ээжийг 300 мянган төгрөгөөр торгожээ
Баянгол дүүрэгт 3 настай хүүг хамтран амьдрагч нь зодож хүнд гэмтээсэн хэргийг ЦЕГ-аас тодрууллаа. 
Ингэхэд холбогдогч Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/ болон 16.7 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/ зүйл ангиар Шүүхэд шилжсэн байсныг Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Холбогдогч Э нь өмнө нь шалгагдаж байсан бусдыг залилсан хэрэгтээ шүүхээс хорих ялаар шийтгүүлээд байгаа бөгөөд дээр дурдсан зүйл ангиар дахин шийтгүүлэх юм.
 
 
Харин 3 настай хүүгийн ээжид Зөрчлийн тухай хуулийн 6.20-д зааснаар буюу Хүүхдийн эрхийг зөрчих зүйл ангийн зөвхөн хүүхдийн дэргэд архидан согтуурсан хэрэгт холбогдуулан 300 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Одоогийн байдлаар хүүгийн биеийн байдал тааруу, гадаадад эмчлүүлж байгаа юм.