Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2023.08.28 12:33
3430
Ж.Сүхбаатар: "Түгжрэлийн" сайдаар ажилласан 1 жилийн үр дүн намар гэхэд нүдэнд харагдана

Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах тухайд 5 гол бодлогын асуудлаа танилцууллаа.

Ж.Сүхбаатар: "Нийтийн тээврийн салбарт цоо шинэ стандарт тогтоохоор ажиллаж байна. Мастер төлөвлөгөө, автобусны парк шинэчлэл, авто замын 1-р эгнээг нийтийн тээвэрт 4 гол өргөн чөлөөнд нэмэгдүүлж чөлөөлөх, чиглэлийн ухаалаг зохицуулалт, жолооч нарын хандлага үйлчилгээ гээд  энэ салбарыг сууриар нь хөгжүүлэх ажлууд эхнээсээ хийгдэж байна.

Парк шинэчлэлийн тухайд БНСУ-д үйлдвэрлэсэн их багтаамжийн 600, дунд оврын 50, 160 цахилгаан гээд нийт 810 цоо шинэ автобус Нийслэлчүүдэд үйлчилж эхэлнэ.

Мөн олон төрөлт нийтийн тээврийн суурийг тавихаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл иргэд машинаасаа татгалзах боломжийг бүрдүүлж өгөх нь чухал. Нийтийн тээврийн нэг төрөл болох  BRT болон Дүүжин тээврийн төслүүд гацаанаас гарсан.

2. Гол болон холбоос замууд дээр онцгойлон анхаарч ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотод авто зам 2016 оноос хойш 2022 оны хооронд Нийслэлд 169.1км авто зам, 2.7 км гүүрэн байгууламж зам барьсан ч хоорондоо холбогдоогүй байсан. Энэ ажилд онцгойлон анхаарч 30 гаруй км замын шинэчлэл болон засварын ажил өрнөж байна.

Нийслэлд түгжрэл хамгийн их үүсдэг 4 байршилд гүүрэн байгууламж бүхий нүхэн гарц барихаар төлөвлөж эхний байршлын барилгын  ажил эхэлчихсэн явж байна. Гүүрэн байгууламж бүхий нүхэн гарцууд ашиглалтад орвол төлөвлөж буй нүхэн гарцуудын уулзвар дээрх хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадвар 20-40%-аар сайжруулна. Гэрлэн дохион дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25%-иар буурах тооцооллыг мэргэжлийнхэн гаргасан. Мөн Зайсангийн гүүр энэ 9 дүгээр сарын сүүлчээр ашиглалтад орно, энэ оны 10-11 сард Туулын гүүрийг хүлээж авна. Энэ зун нийслэлд барьсан замуудын хөрөнгийн эх үүсвэр болох 187 тэр бум төгрөгийг Улсын төсвийн тодотголд оруулж шийдвэрлэснээр  зам, гүүрийн ажлууд тасралтгүй үргэлжилж байна.

3. Зам дэд бүтцийн том төсөл Сэлбэ сэргэлт төсөл дээр Ц.Даваасүрэн сайдын хамт мөн шинэ тойрог замын төсөл дээр Бямбацогт сайдын хамт яам агетнлаг хоорондын уялдааг хангахаар бодлогын зохицуулалт хийн ажиллаж байна.

Төлөвлөлтөөр удирддаг хот байх ёстой. УБ хотын 2040 он хүртэлх хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөн дээр анхаар ажиллаж байна. УБ хотын эрх зүйн байдлын тухай хуулийг ахлан батлуулж байсан хотод элэгтэй гишүүний  хувьд нийслэлийн хөгжлийн төлөвлөгөө тун чухал гэж үзсэн.

Хотын дарга бол Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга юм. Түгжрэлийн эсрэг тэдний ажил нэг чиглэлтэй. Нийслэл хотоо тэнцвэртэй зөв хөгжүүлэх явдал. Ялгаа нь, бодлогын түвшинд буюу хотын удирдлагын ажилд УИХ, ЗГ-ын түвшинд бүх талын дэмжлэг үзүүлэх, бас Ерөнхий сайдаас тусгайлан өгсөн тодорхой ажил үүргийг (жишээ нь, нийтийн тээврийн парк шинэчлэл гэх мэт) хариуцан ажиллах,  яамд хооронд холбох

4. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд ипотекитйн 3 хувийн зээлд 178 зээлдэгч хамрагдаад байна.

5. Түгжрэлийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай багц хууль, замын хөдөлгөөний танхайрлыг бууруулахаар зөрчлийн хуулийн төсөл дээр онцгойлон анхаарч ажиллаж байна

Бусад ажлуудын тухайд Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах чиглэлээр мэргэжлийн байгууллага, зөвлөхүүдийн судалгаанд үндэслэж

- Замын хөдөлгөөн зохион байгуулалт, удирдлагын шинэ систем RFID-ийн дэд бүтцийн ажлууд (161 уулзвар) хийгдэж дуусаад Төрийн албаны болон Нийтийн тээврийн хэрэгслүүдээс эхлээд цахим гэрчилгээжүүлэх ажил ид үргэлжилж байна, энэ ондоо багтаад дуусгана.

Ер нь түгжрэлийг бууруулахад Инженерийн арга ухаан, Соён гэгээрүүлэх арга, Албадлагын гэсэн 3 аргыг олон улсад хэрэглэдэг. Миний тухайд бүх салбарт хөрөнгө оруулалтын чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна.  

Эцэст нь онцлоход Монгол Улсын сайдаар ажилласан 1 жилийн хугацаанд  бодит үр дүн энэ намраас Нийтийн тээвэр, авто зам, гүүрэн байгууламж, нүхэн гарц, хот төлөвлөлтийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүнгүүд эхнээсээ нүдэнд харагдах хэмжээнд гарч ирнэ.  Түгжрэл богино хугацаанд арилахгүй, тодорхой хугацаа, зохицуулалтууд шаардлагатай байна" гэлээ.