Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл /ШИНЭ/ намын Төв зөвлөл өчигдөр /2023.08.28/ хуралдаж цаг үеийн асуудлууд болон орон нутгийн зөвлөлүүдийн зохион байгуулалтын талаар хэлэлцсэн юм. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн даргад гурван хүний нэрийг дэвшүүлсэн.
Хуралд оролцсон гишүүдийн 97,9 хувийн саналаар Ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Гантулгыг сонгогдлоо.
Б.Гантулга нь 2004 оноос хойш “Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулалцаж явсан, Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгчдийн нэг, мөн МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний хөдөлгөөнөөс эхлээд ШИНЭ намыг үүсгэн байгуулалцаж, тус намын БЗД-ийн зөвлөлийг удирдаж байсан юм.