Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.08.30 16:47
1922
Арьсны эмгэгтэй өвчтөний тоог багасгах зорилготойгоор хамтран ажиллана

Монгол улсын хүн амын дунд орчны нөлөөт арьс, харшлын өвчлөл тасралтгүй нэмэгдэж, жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй байгаа нь статистикийн үзүүлэлтээр нотлогдож байна. Арьсны өвчин судлалын үндэсний төв нь арьс-харшлын өвчин, эмчилгээний гоо заслын чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд нийт ард иргэддээ үзүүлж, эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг байна.

"Азифарма Био" компани нь 2022 оноос эхлэн арьс, харшлын өвчлөлтэй хэрэглэгчдийн эмнэлзүйн шинж, судалгааны үр дүнд үндэслэн Герман улсын 65-н жилийн түүхтэй эмчилгээний гоо сайхны Sebamed Брэндийг Монгол улсад нэвтрүүлээд буй.

Тэгвэл Sebamed брэнд нь арьсны эмгэгтэй өвчтөний тоог багасгах зорилготойгоор Арьс өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран арьс-харшлын өвчний оношилгоо, судалгаан дээр хамтран ажиллаж,  хэвтэн эмчлүүлж буй иргэд болон арьс, харшлын архаг өвчлөлтэй нярайгаас насанд хүрсэн өвчтөнүүдэд Sebamed Брэндийн арьс, харшлын эмчилгээний бүтээгдэхүүнийг хэрэглүүлж, нийт ард иргэдийг баталгаатай, судалгаан дээр үндэслэсэн мэдлэг мэдээллээр ханган ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд арьсны олон төрлийн асуудалтай өвчтөнүүдийн арьсны онцлог, өвчний шинж тэмдгийг оновчтой тодорхойлж, эмчилгээний бүтээгдэхүүндээ суурилсан судалгаа шинжилгээний ажлыг хамтран гүйцэтгэх давуу талтай. Үүний үр дүнд арьсны өвчиний тархац буурна хэмээн үзэж байгаа аж. 

Sebamed брэнд бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүсвэл: https://www.facebook.com/SebamedMongoliaOfficial?mibextid=LQQJ4d