Голын голдиролд баригдсан Aqua garden, S'Outlets, Шунхлай ШТС-ыг буулгах ажил өнөөдрөөс эхэлж, НЗД-ын захирамжийг удирдлагуудад танилцууллаа.
Энэ үеэр "Акуа Гарден" хотхоны гүйцэтгэх захирал байр сууриа илэрхимйллээ.
Тэрээр "Манай зүгээс албан ёсны захирамжийг өнөөдөр гардаж авлаа. Манайх хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллагаар тодорхойлуулах учраас шүүхэд хандана. Нөгөө хоёр байршлыг бодвол манайх бол ардаа 500 гаруй өрхийн захиалгатай байр, энэ асуудлаар шүүхээр ороод хууль зөрчөөгүй гэсэн шүүхийн шийдвэрийн тогтоол ч байна.
Үерийн эсрэг шийдэл гарц зөндөө байгаа, манай зүгээс далан,гүүр шинэчлэх засварлан хамтарч ажиллах саналаа НЗДТГ-т хүргүүлсэн. Энд байгаа ойролцоогоор 100 тэрбум төгрөгийн барилгыг нураагаад улсын төсвөөс буцаагаад хүмүүст нь өгье гэж бодоход мөн албадан буулгалаа гэхэд багдаа 20 гаруй тэрбумын өртөг орно.
Энэ мөнгө бол Монгол Улсын мөнгө, Төр нь шийдвэр гаргаад Монгол Улсын 120 тэрбум төгрөг, 600 гаруй өрхийн үндсэн хуулиар олгогдсон амьдрах байр, гал голомт нь болоод үлдэх мөнгийг хог дээр хаях шийдвэр л гарч байна. Энэ логиктой шийдвэр мөн үү? зүгээр л дараагийн сонгуульд гарах сенсацтай арга гэж харж байна. Ардаа ямар ч төрийн хамгаалалтгүй хувийн бизнес рүү төр төмөр нүүрээ гаргаж байна" гэв.
Шууд үзэх: