Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
2023.09.01 17:13
7184
БНСУ-ын “Дэхан консалтант” байгууллагын инженер, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна

Хотын дарга Д.Сумъяабазар БНСУ-ын “Дэхан консалтант” байгууллагын инженерүүд болон Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна.
“Дэхан консалтант” байгууллагыг 1967 онд Сөүл хотын захиргаанаас байгуулж байсан. Өдгөө хот төлөвлөлт, авто зам, төмөр зам, усны барилга байгууламж, ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг мэргэшсэн байгууллага юм. Тус компанитай хамтран Улаанбаатар хотын хот төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн салбарт урьдчилсан төлөвлөгөө боловсруулж ажиллахаар болжээ.
Нарийн тооцоо судалгаа хийж, эхний шатны төлөвлөлтийг гурван сарын хугацаанд боловсруулах аж.