m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2023.09.02 15:33
18066
60 мянган төгрөг төлөөд 40 сая төгрөг авчээ

Иргэн:  "Ард иргэддээ нэгэн хэрэгтэй мэдээлэл хүргэе. Нээрээ л бид чинь даатгал гэдэг зүйлийг мэддэг болоод хэдхэн жил болж байна. Нарийн учрыг нь сайн мэддэггүй юм байна. Даатгал сайн муу аль алинаар нь хэлэгдэж байдаг.

Харин өнөөдөр нэгэн бүсгүйн түүхийг харлаа. 60 мянган төгрөгийн хураамж төлөөд 40 сая төгрөгийн нөхөн олговор авсан юм байна. Нээрээ даатгалын хураамж чинь нөхөн төлөх дүнгээс хамаагүй бага байдаг.

Бидний мэдэх албан журмын даатгалын хураамж гэхэд л 35 мянга орчим байдаг. Гэтэл нөхөн олгох дээд дүн нь 5 сая төгрөг гэж байдаг. Тэхээр даатгуулсан хүн бүрд 5 сая төгрөг өгөөд байна гэвэл энэ ямар гэгчийнбизнес вэ, бодвол 100 хүний хураамжаар 1 хүний нөхөн төлбөрийг төлж байж баланстайбайна гэсэн үг байна. Иргэд маань даатгалыг зөвөөр ойлгож, зөв үйлчилгээгээ авч сурах хэрэгтэй юм байна.

Даатгуулахдаа гэрээндээ заасан олгох болон олгогдохгүй нөхцөлүүдээ сайтар уншиж ойлгох хэрэгтэй. Зарим иргэд нөхөн төлбөр өгсөнгүй гэж байгаа тааралддаг. Нээрээ л гэрээ хийж байгаа бол гэрээний заалтыг зөрчөөд өгөхгүй байх хууль бус үйлдэл болох байх. Тэхээр иргэд бид өөрсдөө хариуцлагатай ухамсартай байж даатгалыг зөвөөр ойлговол энэ шиг хэрэгтэй зүйл хүний амьдралд байхгүй биз ээ" гэжээ.