Зам тээврийн С.Бямбацогт сайдын авлигын гэрээ ил боллоо.
Зам тээврийн сайд Номин Холдинг ХК-ийн Ш.Баярсайхан найздаа гэрээлж, 10 жилийн турш сарын 77 сая, жилийн 924 сая төгрөг, 10 жилд 10 тэрбум төгрөг “Номин Холдинг”-д өгөхийн тулд Авто тээврийн үндэсний төв болон авто вокзалыг хуучин байсан түрээсгүй байрнаас нь нүүлгэсэн нь илт дээрэнгүй үйлдэл болж байгаа юм.
Эдгээр байгууллагын өмнө нь байрлаж байсан төрийн өмчийн байрууд хоосон үлдэж буй нь төрийн хэмнэлтийн тухай хуулиа ч зөрчиж байгаа хэрэг.
Монгол Улсын Засгийн газар жилийн тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн халааснаас авч Номингийн Ш.Баярсайханд авч өгсөн шийдвэрийг
С.Бямбацогт сайд болон “Номин Холдинг” компанид ард иргэд татвар төлөгч нар ямар ч өргүй атал шуналтай эрх мэдэлтний балгаар ард түмэн өртэй мэт байдалд орж байна.
Өөрийнхөө эрх ашгийн төлөө улайран дайрагч С.Бямбацогт сайд Засгийн газраасаа илүү эрх мэдэлтэй нэгэн аж. Ард түмнээсээ сонгогдож сайдын суудалд сандайлчхаад зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө ажилладаг сайдад хариуцлага тооцох уу?