Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Бусад
2023.09.05 21:46
1716
Шинэ оюутанд зориулсан “RISE” хөгжлийн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Оюутны амьдралд хөл тавьж буй шинэхэн оюутан танд баяр хүргэе! Дассан сурсан сурагчийн ширээнээс холдож, их сургууль хэмээх цоо шинэ ертөнцөд хөл тавьж буй хүн бүр алхам тутамдаа шинэ сорилттой учирдаг. Гэхдээ танд туслах, таныг чиглүүлэх, шинэ оюутан бүрд хамгийн хэрэгтэй нэгэн арга хэмжээний талаар зар дуулгая.

ХААН Банк сангаас шинэ оюутнуудад зориулан хэрэгжүүлдэг “Rise хөгжлийн хөтөлбөрийг тав дахь жилдээ зарлаж, нээлтийн арга хэмжээг 2023 оны 9-р сарын 23-ны бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэхүү хөтөлбөр нь шинээр оюутан болж буй хүн бүрд нээлттэй, үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог юм.

Мөн шинэхэн оюутнуудыг их сургуулийн орчинд хурдан дасан зохицох, өөрийгөө хөгжүүлэх, амжилттай суралцах арга барил эзэмшиж, их хотын соёлтой, бие даасан оюутан болоход туслах зорилготой билээ.

Rise хөгжлийн хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд нийгэмдээ манлайлж буй шилдэг залуус урилгаар оролцож өөрсдийн мэдлэг туршлагаас оролцогч оюутан залуустай нээлттэй ярилцахаас гадна олны танил хамтлаг дуучид уран бүтээлээ толилуулна. Мөн шинэ оюутнуудад хэрэгтэй мэдээллийг нэг дор цогцоор нь авах боломжийг бүрдүүлсэн мэдээллийн булангууд энэ үеэр ажиллана.

Тухайлбал,оюутан залууст зориулсан цахим банкны үйлчилгээнээс эхлээд эрүүл мэнд, боловсрол, хичээлийн бус цагаар хамрагдах боломжтой хувь хүний хөгжлийн талаарх бүхий л мэдээллийг албан ёсны эрх бүхий байгууллагуудаас авах боломжтой юм.

“Rise” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн нээлтэд оролцох хүсэлтэй оюутан таныг 2023 оны 9 сарын 20-ноос өмнө ЭНД дарж бүртгүүлэхийг урьж байна. Амралтын өдрийг өөртөө зарцуулаад оюутны дөрвөн жилийг илүү үр бүтээлтэй, илүү амжилттай сурах боломжийг нээгээрэй.

Суралцъя, хөгжье!