Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.06 09:56
11277
Эрх баригч намын гар, хөл болсон түүнд Боловсролын дэд сайдын ажил ахдаж байна

Эрх баригч намын гар хөл болсон, албан тушаал ахигсдын нэг нь БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, ширээний бөглөөс болсон дэд сайдуудын нэг гэдгийг салбарынхан нь шүүмжилж байна. Харин нам дотроо түүнийг огцруулах талаар ярьж эхэлжээ. 

Тэрээр МҮОНТ-ийн “Гэрэлтэй цонх” студид редактор, түүний дараа УИХ-ын Тамгын Газарт Хэвлэл Мэдээллийн албаны ажилтан, ТВ5 телевизийн Ерөнхий менежерээр ажиллаж байгаад 2008-2012 онд НИТХ-ын Төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дэд дарга, 2011-2012 онд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газарт хэлтсийн дарга, 2012-2016 онд НИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн бодлогын хорооны дарга, 2013-2015 онд МАН-ын УЗ-ийн Хэвлэл Мэдээлэл олон нийттэй харилцах газрын улс төрийн ахлах ажилтан, 2015-2018 онд МАН-ын УЗ-ийн Ажлын албаны Хэвлэл Мэдээлэл олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байв.

Улмаар 2020 онд нам нь ялж Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар томилогдон ажиллаад 4 жил болж байгаа хэдий ч салбартаа хийж бүтээсэн дорвитой ажил нэг ч алга. Түүнд боловсролын салбарт ажиллах чадвар байгаа юу гэдэг нь эргэлзээтэй.

Намын гар хөл болсон мэргэжлийн бус нөхдөө албан тушаалд томилж чухал салбарын ажлыг самруулмааргүй байна аа! Ерөнхий сайд аа, Боловсролын сайд аа !