Засгийн газрын хуралдаанаар Монгол улсын эдийн засгийн тогтвортой байдал болон валютын нөөцийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар танилцууллаа.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: "Уул уурхайн биржийн тухай хуулийг долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн үр дүнд биржээр худалдах нүүрсний хэмжээ болон үнэ өссөн.
Гэтэл "Жижиг Тавантолгой" компани бүрэн эрхт төлөөлөгчгүй болсноос хойш, очсон удирдлага нь нүүрсээ биржээр бус шууд гэрээгээр зарж эхэлсэн. Хуучин байсан тогтолцоо руу орсон гэсэн үг юм.
Тиймээс зөвхөн биржээр зарагдсан бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлнэ.
Хуучин үе шиг хаалганы цаана сууж, өндөр дүнтэй гэрээ хийгддэг тогтолцоог өөрчлөх гэж биржээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах арга хэмжээг авч ажилласан. Харамсалтай нь Жижиг Тавантолгой ХК-ийн буюу орон нутгийн Тавантолгой ХК дээр БЭТ үйл ажиллагаагаа зогсоосноос хойш нүүрсээ гэрээгээр зарж борлуулсан тохиолдол гарч байна. Тиймээс үүнийг бид таслан зогсоох ёстой гэж үзэж байгаа. Үүнтэй эвлэрэхгүй. Зарж болно. Гэхдээ зарсан нүүрс нь хилээр гарахгүй" гэлээ.
Шууд дамжуулалтыг үзэх: