Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
2023.09.06 16:18
7657
Ж.Ганбаатар : "Халзан бүргэдэй" ордод хайгуул хийхийг зогсоолоо

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Ховд аймгийн Мянгад суманд байрлах "Халзан бүргэдэй"-н ордод хамаарах хоёр тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжийн дагуу судалж, орон нутгийн иргэдийн саналыг харгалзан арга хэмжээ авахыг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ нарт даалгалаа.

“Халзан бүргэдэй” орд нь хоёр тусгай зөвшөөрөлтэй. Тодруулбал, “Монголиан нэшнл рийр ийрт” компанийн 100 хувийн хувьцааг худалдаа хөгжлийн банк эзэмшдэг. Анх 2001, 2004 онд лиценз олгосон бөгөөд газрын ховор элемент гэсэн ангилалтай бүртгүүлсэн.

268 сая тонн хүдэртэй. Эцсийн бүтээгдэхүүн буюу 1,2 сая тонн исэлтэй Монгол улсын баялагийн нөөцийн 30 орчим хувь энэ ордод бий.

Уул уурхайн яамнаас дөрөвдүгээр сарын 29-нд дотоод хяналт шалгалт явуулж, үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт гарсан.

Тодруулбал, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй зэрэг бусад асуудал гарсан. Уурхайн олборлолтыг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт гарсан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан учир Засгийн газраас тогтоол гаргалаа. 

Шууд дамжуулалтыг үзэх: