Ардчилсан нам ҮБХ-ны хурлаа хийж хэд хэдэн томилгоог хийсэн.
Тэгвэл Нийслэлийн АН-ын даргаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Д.Бадарсан томилогдож үүрэг гүйцэтгэгчээр нь Э.Одбаяр нар томилогдож байгаа юм байна.
Д.Бадарсангийн хувьд Ардчилсан намд тасралтгүй 20 жил ажилласан бөгөөд АН-ын дарга асан С.Эрдэнэ түүнд нийслэлийн АН-ыг даатгажээ.
Харин генсекийн үүрэг гүйцэтгэгч Э.Одбаярыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дэмжиж байгаа бөгөөд МАН-ынхан ч түүнийг цаад утгаараа алгаа ташин дэмжсэн аж. Ямартай ч хүлээлтийн байдалтай байсан Нийслэлийн АН-ын дарга, генсек хоёр ийнхүү тодорлоо.