Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний үүрэг амлалтын төслийг танилцуулах, санал солилцох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий Тогтвортой хөгжлийн төлөөх ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН өнөөдөр буюу 9 дүгээр сарын 7-ны өдөр Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд зохион байгуулагдаж байна.
Чуулганд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар болон Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, талуудын төлөөлөл оролцож байна.
Мөн түүнчлэн Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөөх хичээл зүтгэлд хувь нэмрээ оруулж, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгохыг эрмэлзэж буй үндэсний олон компаниуд энэхүү чуулганыг дэмжин оролцож, өөрсдийн тогтвортой хөгжлийн төлөөх санаачилга, сайн туршлагуудаа танилцууллаа.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ивээл дор улс орны тэргүүд 4 жил тутам цуглан Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн төлөөх хүчин чармайлтаа нэгтгэн хэлэлцэж, цаашдын хэрэгжилтийг хурдасгах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой "Тогтвортой хөгжлийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалт" энэ 9 дүгээр сарын 18-19-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улсын Засгийн газраас тус Дээд хэмжээний уулзалтад танилцуулах Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний үүрэг амлалт, хурдасгуур буюу тэргүүлэх чиглэлийг өнгөрөгч 7-8 дугаар сард Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлийн дүгнэлт, зөвлөмж болон хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, зорилтуудтай уялдуулан тодорхойлоод байна. Үүнд:
Түүнчлэн, тус үүрэг амлалт, тэргүүлэх чиглэлд олон талын оролцоог хангах зорилгоор төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутаг болон залуучуудын төлөөлөлтэй 6 удаагийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, тэдгээрийн дуу хоолой, санал зөвлөмжийг тусгасан байна.