Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.09.11 11:56
11039
Нийслэлийн цэцэрлэгийн II шатны элсэлтийн бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэлийн хүсэлтийг 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрөөс есдүгээр сарын 20-ны өдөр хүртэл "Е-Mongolia" системээр дамжуулан авна.

Та хүүхдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
 
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол есдүгээр сарын 19-ний 17:00 цагаас өмнө хийлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу.
- Элсэлтийн бүртгэлийн хариуг есдүгээр сарын 20-ноос хойш таны бүртгүүлсэн дугаарт мессежээр илгээх болно.