Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.12 09:29
7779
Цахилгаан шатанд гэр бүлийн хамаарал бүхий хүнээ зодсон эмэгтэйг шалгаж байна

Цахилгаан шатанд нэгэн эмэгтэй бусдыг зодож буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тэгвэл уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Ээж, аав 2 зодолдоод байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс иргэн “Э” нь гэр бүлийн хамаарал бүхий “Д”-г цахилгаан шатанд биед нь халдсан гэх үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаааг явуулж байна.