Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.12 10:47
4632
Б.Ганхуяг: Өөр хүмүүсийн хэргийг над дээр тохох гээд байгаа юм уу. Дөчин их наяд, намын асуудал яригдах гэж байна

Нүүрсний хэрэгт холбогдоод буй "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр эхэллээ. Энэ үеэр Б.Ганхуяг Ерөнхий шүүгч н.Халиунаас татгалзах хүсэлт гаргалаа. Татгалзах үндэслэлээ ийн тайлбарлав. 

Тэрбээр "УИХ дээр нүүрсний хэрэгтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулагдсан байна. Энэхүү ажлын хэсэг дээр байнга нүүрс ярьж байгаа. Тэгсэн мөртлөө надтай холбоотой юу ч байхгүй. 11 хүнд холбогдох ямар ч хэрэг байхгүй.

Нөхцөл байдал ийнхүү үргэлжилж цагдан хорьсоор байгаад шүүгчийн 19 захирамж гарсан. Үүний 9 захирамжийг  шүүгч н.Халиун гаргасан. Яллагдагч миний эрхзүйн байдлыг дордуулсан маш олон  асуудлууд гарсан. Үүнийг АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байна гэж  үзэж байна. Даалгавар байгаа учраас ямарч үндэслэлгүй 19 удаагийн захирамжаар намайг хорьж байна. Шүүгчээс татгалзаж байгаа учраас үндэслэлээ хэлэх нь зүйтэй болов уу. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөр зүйлүүд яваад байдаг.

Солонгос руу ямар шилжүүлсэн юм. Гадаад битгий хэл дотоодод  шилжүүлсэн мөнгөний асуудал хэрэг дотор байхгүй. Өөр хүмүүсийн хэргийг тохох гээд байгаа юм уу. Дөчин их наяд төгрөг, намын асуудал энд яригдах гэж байна " гэв.