Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.09.12 11:53
3487
Т.Аюурсайхан: "МАН-ынхны булхайг илчилнэ" хэмээн хэлсэн гэж байгаа нь цэвэр ЭВЛҮҮЛЭГ бас ГҮТГЭЛЭГ

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарт холбогдох нүүрсний гэх тодотголтой хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, 13.30 цагт хүртэл завсарлаад байна. Шүүх хурлын үеэр Т.Аюурсайханаас тодрууллаа.  

Тэрбээр "Миний зүгээс шүүх хурлыг цаг алдахгүй, сунжруулахгүйгээр, нээлттэй явуулахыг хүсэж байгаа. Үнэн бодит мэдээллийг богино хугацаанд олон нийтэд ил болгох ёстой. Нүүрсний гэх хэргийг шалгаад олон сар боллоо. УИХ дээр 11 дүгээр сард сонсгол болно. Миний хувьд сайдын болон гишүүний албан тушаалаа өгч байгаад шалгуулж, асуудлыг нэг талдаа гарна итгэлтэй явж байна.  Анхнаасаа шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй. Энэ байр сууриндаа ч хатуу зогсоно. Нүүрсний гэх хэрэгт холбоотой мэтээр хэтэрхий олон сар гүтгүүллээ. Надтай холбоотой нүүрсний гэх асуудал огт байхгүй. 

- Таны хувьд нүүрсний хэргээр ял сонсвол МАН-ынхны булхайг илчилнэ гэж байсан?

- Энэ бол цэвэр эвлүүлэг, гүтгэлэг. хэн нэгний төөрөгдүүлсэн асуудал байгаа. Үүнийг тодруулах маш амархан. Төрийн ордонд ороод захын гишүүнээс асуугаад Т.Аюурсайхан ийм үг хэлсэн үү гэж асуухад эргэлзээ тайлагдах болно.