Нийгэм
2023.09.12 17:19
3027
УИХ-ын 36-р тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийн хуралдаан боллоо

Улсын Их Хурлаас баталсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36-р тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хоёр ажлын хэсэг байгуулагдсан.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 108 дугаар захирамж гаргаж

  1. Тогтоолын шалгуур үзүүлэлтийг шинэчлэх тухайн жилийн хүрэх түвшинг тодорхойлох
  2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгжилтийн тайланг бэлтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.

Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2023.09.12/ Монгол Улсын Эрдмийн их сургуулийн "Эрдмийн өргөө" тэнхимд зохион байгуулагдлаа.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар захирамжийг танилцуулж, хурлыг нээв. Үргэлжлүүлэн ажлын хэсгүүдийн хийх ажлын талаар танилцуулж, мэдээлэл хийн гишүүдтэй санал солилцов.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ

  • Нэгдүгээр ажлын хэсгийн хүрээнд: УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын арга хэмжээний  шалгуур үзүүлэлтийг хүрэх үр дүнтэй нь уялдуулан шинэчлэх, тухайн жилийн хүрэх түвшнийг тодорхой болгох талаар санал солилцож, төлөвлөгөө боловсруулах.
  • Хоёрдугаар ажлын хэсгийн хүрээнд: УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт хийх талаар санал солилцож, төлөвлөгөө боловсруулах.