m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2023.09.13 10:46
5973
Ах нарынхаа шантаажнаас гараагүй Б.Ганхуягаас өөр хулгайчдаа хорьж чадахгүй байна

Нүүрсний хулгайн эсрэг эсэргүүцлийн хурц тэмцэл дүн өвлийн хүйтнээр болж Засгийн газрыг хөдөлгөөнд оруулж байсан ч өнөөдөр нам жим , эл хэрэг усанд хаясан чулуу мэт замхарлаа гэж хэлэхэд хилсдэхгүй болжээ. 

Нийт 61 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэх, 10 хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Одоогоор нийт 37 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

2022 оны аравдугаар сард Эрдэнэс тавантолгой ХХК-д онцгой дэглэм тогтоож, гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хорьж 40 их наядын нүүрсний хулгай гэх илчилж баршгүй том хулгайн асуудал яригдаж эхэлсэн.

Ийнхүү Б.Ганхуяг 9 сар цагдан хоригдож өчигдөр буюу 2023 оны 9-р сарын 12-ны өдрийн нүүрсний гэх нэр зүүсэн 11 хүний  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт зоригтой гэгч нь байр сууриа илэрхийлэв.

Тэрээр” Би хилс хэрэгт гүтгэгдэж, хэлмэгдэхгүй. Намайг болон эдгээр 11 хүнийг улс төрийн золиос болголоо. Бид золиослогдоод, тэд тэнд засагтай, тамгатай, төртэйгөө үлдэж болохгүй.

Нүүрсний том төслүүд хаана байна. Энэ төслүүдийн цаад эзэн нь хэн бэ. Т.Аюурсайхан энд юу хийж сууж байгаа юм бэ. Надтай хальт найзалсны төлөө энд сууж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа энд сууя.

Хоёрдугаарт нүүрсний талаарх яригаад байсан оффтейк гэрээ, гааль, тээвэр, тендер хаана байна... Би Авлигатай тэмцэх газарт бүгдийг нь хэлсэн.

Надад жорлонгийн хэрэг тохчхоод жинхэнэ эзэд нь  ард үлдэж байна. Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар Солонгост орд зарсныхаа мөнгийг над дээр бичээд явах юм уу. Тэгвэл бүгдийг нь аваад ир. Эцэггүй хүүхэд бүрийг над даар бич" гэв. Энэ байдлаас харахад Б.Ганхуягийн ард маш том хүч байгаа юу? Эсвэл нэгэнт үргэлжлэн хоригдох үндэслэлтэйгээ мэдээд зоригтой дуугарч байгаа юу...

Б.Ганхуягийн хувьд эхнэр, хамаатан садан, найз нөхдөөрөө дамжуулж их хэмжээний мөнгө угаасан, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, 70 тэрбумын нууц гэрээ байгуулж авлига өгсөн , авсан зэрэг маш олон баримт байдаг. 

Эл асуудал 64 яллагдагчид хувийн баталгаа авах, 57 яллагдагчийг улсын хилээр гарахыг хязгаарлах, 5 яллагдагчид албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх, 13 яллагдагчид одоогоор таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.

Үүнд УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, “Тавантолгой төмөр зам”-ын Н.Удаанжаргал, “Тавантолгой” ХК-ийн Р.Сэддорж, Г.Шүрэнхишиг, Э.Амгалан, Д.Наранхүү, Ч.Ганбат, Ч.Төрбат ба хоёр хуулийн этгээд таслан сэргийлэх ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй байна. Эдгээр хүмүүст яагаад одоог хүртэл арга хэмжээ авч чадахгүй байна вэ... наандаж албан тушаал, гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах зориг Л.Оюун-Эрдэнэ сайдад алга уу ???