Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.13 15:15
5773
Зам тээврийн сайд асан А.Гансүхийн гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч томилжээ

Зам тээврийн сайд асан А.Гансүхийн гэрт нь зүс танин этгээд орж биед нь халдсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад:

"Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 34 минутад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Хүн орж ирээд зодоон болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад иргэн “Г”-ийн биед иргэн “И” гэгч халдсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн “Г”-г хохирогчоор тогтоон гэмтлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэв.